Ховд аймагт хоёр иргэн нуурын усанд осолджээ

Ховд аймгийн Онцгой байдлын газарт Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан “УАЗ-469” загварын 4 зорчигчтой автомашин “Хагын нуур”-ын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлага 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20:55 цагт иржээ.

Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны 11:40-11:46 цагийн хооронд ослын газраас 80 метр зайтай, 3 метрийн гүнээс хоёр иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Тус эрлийн ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэдээс 15 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …