Дэлхий Монгол эмчийн чадварыг хүлээн зөвшөөрлөө

 Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийг албан ёсоор 1731 онд Францын эзэн хаан Людовик XV -ын ивээл дор хааны мэс засалч Georges Mareschal байгуулсан түүхтэй. Гэхдээ үүнээс өмнө академийн үйл ажиллагаа эхэлсэн байсан ба 1723 онд мэс засал хийх эрх олгосныг батлаж мөнгөн зоосон тэмдэг гаргасан аж.

Тэмдгийн нэг талд Людовик XV хааны зураг, нөгөө талд эмнэлгийн тэмдэг бүхий хоёр могойн голд алган дээрээ нүдтэй хүний гарыг дүрсэлжээ. Энэхүү дүрслэл нь “Мэс засалч хүн гартаа нүдтэй юм шиг ухаантай” хэмээн утга, агууллагыг харуулсан байдаг.

Энэхүү эртний академийн Хүндэт гишүүний дипломыг ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн гардан авчээ. Энэ шагналыг Ази тивээс хоёр хүн авсан нь Япон, Вьетнам улсаас Тан тунг болон Элэгний мэс заслын эцэг гэгдэх Макучи нар байдаг.

Азиас энэ шагналыг авсан гурав дахь хүн нь ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн боллоо. Дэлхий монгол эмчийн ур чадварыг хүлээн зөвшөөрсөний баталгаа нь энэ шагнал юм.

 

 

 

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …