НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэд, ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол улсын хүн амын 50 -иас доошгүй хувь нь  амьдарч  байгаа Улаанбаатар  “Их хот”-ын  хувьд олон асуудал дагуулдаг. Иргэд НИТХ-ын даргатай уулзах санал хүсэлтийг цөөнгүй гаргадаг. Эдгээр хүсэлтүүдэд үндэслэн НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр НЗДТГ-ын “А” танхимд  иргэд, ТББ-ын төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр иргэд, ТББ-уудын төлөөлөл хувийн болон албаны  шинжтэй хүсэлтүүдийг гарган шийдвэрлэж өгөхийг хүслээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэд, олон нийтийн байгуулагын төлөөлөлтэй нэг бүрчлэн уулзаж, санал хүсэлтийг нь хууль, журмын хүрээнд  шийдвэрлэх  боломжтой асуудлуудыг холбогдох газруудад нь уламжилна гэдгээ хэллээ.


Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …