Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирт хандаж аймгийн ҮЭХ-ноос албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт аймгийн бүх иргэдэд цагаан сараас өмнө баялгийн хишиг болгож 500 мянган төгрөгийг тараах санал гаргасан байна.
Энэ тухай Өмнөговь аймгийн ҮЭХ-ны дарга Д.Мөнх-Эрдэнээс утсаар тодруулахад доорх албан бичгийг явуулсан нь үнэн болохыг баталлаа. Мөн аймгийн ИТХ-аас тодруулахад уг албан бичиг ирсэн гэв.
Тэд 500 мянган төгрөг авах шалтгаанаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнөөс Өмнөговь аймаг төсвөө давуулан биелүүлсэн бөгөөд иргэдийн амьдрал хүндэрсэн байгаа хэмээн тайлбарласан байна.
АЛБАН БИЧИГ: