Өглөө эрт босдог болох аргууд

 

Өглөө эрт босдог болоход яах хэрэгтэй вэ?

1. Сэтгэлгээгээ өөрчил

Хүмүүс ихэвчлэн аль болох ихийг хийж амжуулах гэж унтах цагаасаа хумсалдаг. Унтах нь муу зүйл мэтээр сэтгэдэг. Тэгвэл энэ сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Унтах нь дараагийн өдрийн эхлэл юм. Унтах бол хий дэмий цаг өнгөрөөх үйлдэл биш, харин маргаашийн ажилдаа өөрийгөө цэнэглэж байгаа явц. Яг гар утас цэнэглэдэг шиг. Ийм сэтгэлгээ өөртөө суулгаж чадвал та өглөө босоход хялбар болно.

2. Унтах цагаа тохируул

Хүмүүсийн ихэнх нь нойр дутагдлаас болж бүтээмж нь мууддаг. Амжилтын нэг үндэс нь эрт унтах. Өөрийгөө хэдэн цаг унтсанаа үргэлж хянаж явах хэрэгтэй. Хоногт унтах цагийнхаа тэнцвэрийг хадгалж явбал эрүүл, эрч хүчтэй байна.

3. Оройн ажлаа зохицуул

Оройн хоолны цаг мөн түүний дараах үйлдлүүдээ зөв зохицуулах хэрэгтэй. Оройн хоолыг унтахаас 2-3 цагийн өмнө идвэл сайн унтаж амрахад тохиромжтой. Хоолны дараа амжуулах зүйлсээ энэ хугацаанд багтаах хэрэгтэй.

4. Өглөөд зориулж бэлдэх

Заримдаа өглөө босоход хэцүү болгодог зүйл нь өглөө хийх ёстой олон тооны ажил байдаг. Тэр ажлуудыг хийхээс яс хавтайж байгаа бол орноос сугарах дургүй байна. Тиймээс орой нь хувцас хунараа бэлдэх, өглөөний цайгаа бэлдэх зэргээр өглөөдөө бэлдэж сурвал сайн.

5. Электроник төхөөрөмжүүдээ унтраах

Орондоо орохоос доод тал нь 90 минутын өмнө зурагт үзэх, компьютер дээр ажиллах зэрэг цахим хэрэглээнүүдээ зогсоовол тун сайн. Ингэхгүйгээр унтах нь Red Bull уучихаад унтахтай адилхан гэнэ. Үүнийхээ оронд өглөөний ундаа бэлдэх, зураг зурах, хүмүүстэй ярилцаж суух мэтээр цаг өнгөрөөвөл хамгийн сайн унтаж амарна.

6. Унтахаасаа өмнө тогтмол хийдэг зуршилтай болох

Унтахын өмнө алхах, дасгал хийх, гэрээ эмхэлж цэгцлэх гэх мэт тогтмол гүйцэтгэдэг хэвшилтэй болвол сэтгэл санаа амгалан болж, өдрийн ядаргаа стрессээс салан сайн унтаж амрах болно. Мөн өглөө сэрэхэд хялбар байх гэнэ.

 


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …