Хятад улсад цахилгаан батарейгаар ажилладаг хөнгөн нисэх онгоц бүтээсэн байна. Энэхүү цахилгаан батарейгаар ажилладаг “RX1E Руй Шян” хөнгөн нисэх онгоцыг энэ сарын 20-нд Шэн-Яны олон улсын нисэх онгоцны үзэсгэлэнд анх дэлгэн үзүүлжээ. Байгаль орчинд ээлтэй, бага өртгөөр нисдэг, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй уг онгоц нь дэлхий нийтэд ихээхэн үнэлэгдсэн байна.
“RX1E Руй Шян” хөнгөн нисэх онгоцыг Шэн Яны сансар судлалын их сургуулийн харьяа Ляонины сансар судлалын хүрээлэнд үйлдвэрлэсэн ажээ. Уг онгоц хоёр хүний багтаамжтай цагт 150 км нисэх бөгөөд 3000 метрийн өндөрт хөөрч, 480 килограмм ачаа тээвэрлэх чадвартай гэнэ.
“RX1E” нь шатахуун хэрэглэдэг байсныг өөрчилж, батарей ашиглах болсон нь хамгийн дэвшилттэй тал нь юм. Онгоцыг ердөө 1.5 цаг цэнэглээд 40 минут нисч болох юм байна. “RX1E” онгоц нь батарейгаа цэнэглэхдээ 10 градус цахилгаан зарцуулдаг ба энэ нь 5 юанийн өртөгтэй юм байна. Монгол мөнгөөр бол 1300 орчим төгрөг гэсэн үг. Энэхүү технологийн давуу тал нь байгаль орчинд ээлтэй хямд төсөр гэдгээрээ онгоц сонирхогчдийн анхаарлыг ихээхэн татаж байна.
А.Хээтэн