Улсын хилээр их хэмжээний валют нэвтрүүлж өгөхөөр амласан 2 сая төгрөгийн авлига авсан хэрэгт Увс аймаг дахь ХХЕГ-ын хилийн отрядын ажилтан Н.Мөнхжав гэгч холбогджээ. Түүнийг АТГ-аас шалгаж цагдан хорьсон бөгөөд саяхан хилийн тагнуулын тагнуулын ажилтан н.Зоригбаяр гэгчийг мөн холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
н.Зоригбаяр нь 2012 оноос хил хамгаалах байгууллагад ажиллаж эхэлсэн хүн юм байна. Хил хамгаалах үүрэгтэй ажилтнууд өөрсдөө хил зөрчин гэмт хэрэгт холбогдох тохиолдол багагүй гарч байгаад хилийн цэргийн удирдлага анхаарах цаг нь болжээ.