“Амгалан” дулааны станцын газар шорооны ажил 80 хувьтай явагдаж байна

resize_1369978112 Эрчим хүчний сайд М.Сономпил Хөгжлийн банкны санхүүжилтээр хийг­дэж буй “Амгалан” ду­лааны станцын барилгын ажил, ДЦС-3 ХК-ийн 50 мВт-ын өргөтгөлийн бүтээн байгуулалтын явцтай танил­цаж газар дээр нь ажил­лалаа.

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэг­лээг хангах 300 Гкал.ц-ын суурилагдсан хүчин чадалтай “Амгалан” дулаа­ны станцын барилгын аж­лыг өнгөрсөн сарын 21-нд эхлүүлснээс хойш газар шорооны ажил 80 хувьтай байгааг гүйцэтгэгч компа­ниуд салбарын сайдад дуулгалаа.

Дулааны станцын яндан­гийн суурийг ухаж бэлэн болгосноос гадна, нүүрс буулгах вагон хөмрөгч, үнс агуулах бункерийг бэлтгэх ажил дуусах шатандаа оржээ. “Амгалан” дулааны станцыг барих ажлын гүйцэтгэгчээр Хятадын машин инжинеринг корпораци /CMEK/ эргэн төлөгдөх, түлхүүр гар­дуулах нөхцлөөр гэрээ бай­гуулан ажиллаж ирэх оны наймдугаар сард бүрэн хү­чин чадлаар ашиглалтад хүлээн авна.

Тус станц ашиглалтад орсноор нийслэлийн зүүн захын 50 гаруй мянган хэрэглэгчийн дулааны хангамж сайжирч шинээр дулаанд холбогдох боломж бүрдэнэ.

“ДЦС-3” цахилгаан стан­цын суурилагдсан хүчин чадлыг 50 мВТ-аар өргөтгөх төслийн ажил долоодугаар сард эхэлсэн бөгөөд энэ онд багтаан захиалагч талд хүлээлгэж өгөх гэрээтэй ажил үргэлжилж байна.

Өнөөд­рийн байдлаар тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажил 90 хувьтай графикийн дагуу явагдаж байгаа бөгөөд үйлдвэрлэж дууссан тоног төхөөрөмжүүдэд туршилт хийж эхний ээлжийн тоног төхөөрөмжийг ДЦС-4 станцад суурилуулахаар ачуулаад байгаа аж.

“ДЦС-3” ТӨХК-ын суу­рилагдсан хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хү­чин чадал 50 мВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хү­чин чадал 75 Гкал/ц-аар нэмэгдэж, Хан-Уул, Баян­­­зүрх дүүрэгт шинээр бариг­даж байгаа барилгуудыг ду­лааны эрчим хүчээр хан­гах боломжтой болно. Энэ­хүү бүтээн байгуулалт хийгдсэнээр богино хуга­цаанд, бага зардлаар эрчим хүчний системийн чадлын дутагдлаас гарах боломжтой болж байгаа юм гэдгийг Эрчим хүчний яамныхан онцолж байлаа.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …