Нийслэлийн иргэд газрынхаа асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын дарга С.Амарсайхан газрын харилцааны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах захирамж гаргаж, энэ сарын 18-ныг дуустал иргэдийн санал, гомдол, хүсэлтүүдийг хүлээн авлаа. Тэгвэл өнөөдөр Соёлын төв өргөөнд нийслэлийн иргэдтэйгээ уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь хэлэлцэх гэж байна. Хэлэлцүүлэгт нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Барилга хот байгуулалтын сайд, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрынхан гээд нийслэлийн газартай холбоотой бүхий л албан байгууллагын төлөөлөл оролцож, иргэдийн тулгамсан асуудалд онцтой тайлбар өгч, гарц гаргалгааг  хэлэлцэх юм. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэгт нийслэлийн иргэн бүр идэвхтэй оролцож, өөрт тулгамдаж буй газрын асуудлаа хэлэлцэхийг урьж байна. Хэлэлцүүлэг 14.00 цагт Соёлын төв өргөөнд эхэлнэ.


Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …