Зөвшөөрөлгүй гадна зар сурталчилгааны байгууламж, самбарыг энэ сарын 12-ноос эхлэн албадан буулгаж эхэлжээ.
Энхтайваны өргөн чөлөө буюу 5 шараас Офицерийн ордон хүртэлх зам дагуу зөвшөөрөлгүй, зохих журам зөрчин байршуулсан 96 хаяг, мэдээллийн байгууламж, 112 хулдаасан хэвлэл, 86 түр самбар, тулгуурт 3 самбарыг буулгасан байна.
Мөн Жуулчдын гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Наадамчдын зам дагуух самбар, байгууламжийг буулгасан аж.
Энэ хугацаанд нийт 169 хаяг, мэдээллийн байгууламж, 162 хулдаасан хэвлэл, 127 түр самбар, тулгуурт 3 самбарыг буулгажээ.