Та ямар нэгэн шалтгаанаас болоод шээсээ удаан хугацаагаар хураадаг уу? Тэгвэл шээсээ удаан хугацаагаар хураах нь хүний биед халдвар дамжуулах маш хортой юм байна.
Бөөр хүний бие дэх хортой бүх зүйлийг шүүж шээс болгон гадагшлуулдаг. Гэтэл шээсээ гадагшлуулах цаг тухайд нь гаргахгүй байснаар таны биеийн хамаг хор буцаад биед тань шингэж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, шээсийг удаан бариад ирэхээр өвчин үүсгэгч микрофлорууд идэвхижих, биед өвчин үүсгэх таатай нөхцлийг бүрдүүлж улмаар өгсөх замаар халдвар дамжих эх үүсвэр болдог ажээ. Тиймээс байнга шээж байх нь халдвар авахаас сэргийлдэг байна.
Сонирхуулахад, эрүүл хүн үдээс өмнө гадагшлуулах шээснийхээ 2/3 – ыг, үдээс хойш 1/3 – ийг гадагшлуулж байх ёстой.
Г.Сонор