Aida Cuevas poses in the press room with the best regional Mexican music album (Including Tejano) award for "Arriero Somos Versiones Acusticas" at the 60th annual Grammy Awards at Madison Square Garden on Sunday, Jan. 28, 2018, in New York. (Photo by Charles Sykes/Invision/AP)

“Grammy 2018” шагнал гардуулах ёслолын эзэд тодорлоо

Өнгөрөгч даваа гаригт хөгжмийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Грэмми Авардс 2018” ёслолын ажиллагаа АНУ-ын Нью-Йорк хотын “Madison Square Garden” ордонд болж өндөрлөлөө.

Энэ жил шагнал гардуулах ёслолыг жүжигчин, хөтлөгч Жеймс Корден дахин хөтөлсөн. 60 дахь удаагаа зохион байгуулсан уг ёслолд дуучин Бруно Марсын од нь гийжээ. Түүний “That’s what i like” дуу оны шилдэг дуу, цомог, R&B найруулга шагналыг авсан. Бруно Марс нийт зургаан шагнал хүртсэн бол Кендрик Ламар таван номинацын эзэн болсон.

Тэднээс гадна Реппер дуучин Jay Z, Despacito дуу тус тус найман номинацад нэр дэвшсэн ч нэг ч шагнал авалгүй буцлаа. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн үүрэг бага байсныг хэвлэлийнхэн онцолжээ. Учир нь нийт 86 шагналын ердөө 17-г эмэгтэй уран бүтээлчид хүртсэн.

Тухайн жилийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг энэхүү арга хэмжээ нь энэ жил анх удаа Лос-Анжелес хотоос өөр газар зохиогдож буйгаараа онцлог болжээ.

Түүнчлэн энэ жилийн Грэмми хөгжмийн салбарын шагнал гардуулах ёслол улс төрийн өнгө аясыг цухалзууллаа. Тодруулж хэлбэл ерөнхийлөгч Дональд Трампын дүрвэгсдийн эсрэг хуулийн дагуу албадан нутаг буцах болсон хүүхэд насандаа АНУ-д ирсэн хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө зарим дуучид дуу хоолойгоо өргөсөн.

 

 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …