Сүм хийд, шашны байгууллагуудыг шалгаж байна

Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сүм хийд, шашны байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газраас шалгалт хийж байна.

Шалгалтаар холбогдох хуулиуд, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан журмуудын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын галын  аюулгүй байдлыг хангаж, хяналт тавих юм.

Мөн үйлчлүүлж байгаа сүсэгтэн олон арц, хүж асаахад зориулан аюулгүй байдлыг хангуулна.

Нийслэлд  163  сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас  явуулж байгаа шалгалт хоёрдугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …