Согтуу жолооч 11 машинтай мөргөлдсөн хэрэг Сүхбаатар дүүрэгт гарчээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нэг дор олон машинтай мөргөлдсөн хэрэг өчигдөр Хүүхдийн ордны хойд зам дээр гарчээ. Энэ талаар Замын цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлсэн юм.

Тухайлбал өчигдөр буюу 2 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн Гэндэнгийн гудамж, Хүүхдийн ордны хойд замд амины Lexus маркийн автомашины жолооч А нь LandCriuser автомашинтай Э, Axio автомашинтай Б, Prius автомашинтай Д, Carina автомашинтай T, Forester автомашинтай M, Prius автомашинтай Ц, Prius автомашинтай Б, Prius автомашинтай М, Crown автомашинтай Х, Prius автомашинтай С, Crown автомашинтай Д нарын нийт 11 автомашинтай мөргөлдсөн байна.
Жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /Др:2.07%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.

Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …