Сар шинийн баярын өдрүүдэд орон нутаг руу 211 тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилнэ

Сар шинийн баярын өдрүүдээр Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвүүдээс орон нутаг руу нэмэлтээр тээврийн хэрэгсэл явуулахаар болжээ.

Дээрх зорчигч тээврийн төвүүдээс нийт 71 чиглэлд 450, нэмэлтээр 211 баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэх аж.

Драгоны авто вокзалаас цагийн хуваарийн дагуу 372 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр байсан бол баярын өдрүүдэд 142-ийг нэмэлтээр үйлчилгээнд явуулахаар болжээ.

Баянзүрх зорчигч тээврийн төв 78 тээврийн хэрэгсэл дээр нэмж 69 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр зохион байгуулсан байна.

Харин сар шинийн баяраар улс, хот хоорондын зарим чиглэлүүдийн зорчигч урсгал буурдагтай холбогдуулан хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд дараах 39 чиглэлийн тээвэрлэлтийг зогсоох юм байна.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …