Цасан шуурганд төөрсөн иргэдийг аварчээ


Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт автомашин цасанд суусан, цасан шуурганд иргэд төөрсөн дуудлагууд ирж шуурхай арга хэмжээ авчээ.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам Бор толгой гэдэг газар хүнд өвчтэй хүн авч явсан автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 13:08 цагт ирүүлснээр нийслэлийн аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн очиход Прусс 20 загварын автомашин цасанд суусан байсныг гаргаж, аюулгүй газар хүргэж өгчээ.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Шар цэцэг гэдэг газар НЯТТ 103-аас хүнд өвчтэй хүн авч явсан автомашин цасанд суусан гэсэн дуудлага ирүүслнээр нийслэлийн аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүнийг очиж гарган аюулгүй газарт хүргэсэн байна.
Мөн Төв аймгийн Сэргэлэн сум, 1 дүгээр баг Бөөгийн толгой гэдэг газар 600 гаруй бог малтай малчин 11:00 цагийн үед төөрсөн, ар гэрийн хүмүүс хайгаад олохгүй байна гэсэн дуудлагыг 20:14 цагт ирүүлснээр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрлийн ажиллааг зохион байгуулан 22:05 цагт анх төөрсөн газраасаа 17 км орчим зайтай, Сэргэлэн сумын 1 дүгээр баг Үнэгтэй уулын энгэрт иргэн 53 настай, эрэгтэй, 49 настай, эмэгтэй нарыг бээрсэн байдалтай байсныг эсэн мэнд олж аюулгүй газарт хүргэж амь насыг нь авран хамгаалж ажиллажээ.

Эх сурвалж: НОБГ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …