Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийгдэж байгаа билээ.
Үүний дагуу өнөөдөр сүүлчийн орон нь тэгш тоогоор төгссөн /0,2,4,6,8/ улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.Харин Ням гарагт сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм.
Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.