Хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна 


Сар шинийн баяртай холбоотойгоор амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.

Гэсэн хэдий ч жолооч нараас хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох зөрчил илэрч байна.

МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дах хэсэгт зааснаар “Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцно.

Иймд жолооч та ухамсартай хандан хязгаарлагдсан дугаартай болон хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЗЦА

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …