Говьсүмбэр аймагт хүүхдүүдээ шатаахыг завдсан хэрэг гарчээ

images (2) Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн 58 настай эрэгтэй П нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэртээ агсам тавьж,  хүүхдүүдээ шатаахыг завдсан байна.

Гэмт этгээд гэр рүүгээ бензин цацаж шатаасан бөгөөд гал гарах үед гэрт долоон сартай, хоёр настай хүүхдүүд нь байсан аж. Эл үед эхнэр Б нь гал дундуур орж хүүхдүүдийнхээ амийг аварсан гэнэ. Гэмт этгээд П нь өмнө нь хоёр ч удаа гэр бүлийнхэнээ шатаахыг завдаж байжээ. Одоогоор П-д хүний амийг санаатайгаар хөнөөхийг завдсан хэмээн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.

М.Сониуч.ugluu.mn

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …