Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Канцлер А.Меркельд дахин сонгогдсонд нь баяр хүргэлээ

АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцожбайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ХБНГУ-ын Канцлераар дахин сонгогдсон А.Меркельтэй утсаар ярьж баяр хүргэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн нүүрснээс шингэрүүлсэн түлш гарган авах талаар харилцан ярилцаж байгаа төсөл хэрэгжиж, Монгол Улс дотоод зах зээлээ шатахуунаар хангах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр хэллээ.

Харин ХБНГУ-ын Канцлер хатагтай А.Меркель Засгийн газраа эмхлэн байгуулсан даруйдаа Эдийн засгийн хөгжлийн сайдыг Монгол Улсад айлчлуулж нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргах төслийн ажлыг эрчимжүүлнэ гэдгээ хэлэв.
Хатагтай А.Меркелийн тэргүүлдэг нам энэ удаагийн сонгуулиар олонхи болсоноор тэрээр дахин Канцлер болсон юм. president.mn

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …