Цагдаагийн байгууллагаас анх удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцсон эмэгтэй алба хаагч

Цагдаагийн Ерөнхий Газрын ахисан шатны боловсролын сургуулийн Гадаад хэлний сургалтын багийн ахлагч, цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал Бүгд Найрамдах Судан Улсын Засгийн газар болон зэвсэгт бүлэглэлийн хоорондох зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох зорилгоор энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгээд эх орондоо иржээ.

Цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал Монгол Улсын цагдаагийн байгууллагаас анх удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа эмэгтэй алба хаагч юм. Тэрбээр үүрэг гүйцэтгэх хугацаандаа ️Судан улсын Кавкавия хотод эргүүлийн офицероор ажиллаж байгаад цагдаагийн тактикийн ажиллагааны офицерийн албан тушаалд дэвшин томилогдон ажиллажээ.
Энэ хугацаанд үүргээ нэр төртэй биелүүлэн дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж, энхийг сахиулагчдын дунд бахархал, үлгэр дуурайлал болж мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх байдлаараа бусдыг манлайллаа.

 

Эх сурвалж: ЦЕГ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …