БНСУ-д гэрээгээр ажиллах хүмүүсийг ирэх сараас бүртгэнэ

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 14 дэх удаагийн бүртгэл гуравдугаар сарын 5,6,7-ны өдөр явагдахаар болжээ.

Бүртгүүлэгчдэд дараах шаардлагыг хангасан байх ёстой аж. Үүнд:

1. 18 наснаас дээш 39 наснаас доош иргэн /СХТТШ-ын бүртгэлийн эхний өдрийн байдлаар/
2. Ял шийтгэл эдэлж байгаагүй иргэн
3. БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн
4. Хилийн хориг тавиулсан этгээд биш байх
5. Мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх Е-9 болон усан онгоцонд хөдөлмөр эрхлэх Е-10 визийн зөвшөөрлөөр БНСУ-д 5 жилээс дээш хугацаагаар оршин сууж байгаагүй иргэн

Бүрдүүлэх бичиг баримт:
1. Иргэний үнэмлэх, гадаад паспорт хуулбарын хамт
2. 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй )
3. СХТТШ-ын бүртгэлийн хураамж 24 ам доллар.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …