“Оюутан цэрэг”-ийн бүртгэл баасан гарагт эхэлнэ

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр курсын 18 нас хүрсэн оюутан хамрагдах боломжтой.  “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл ирэх сарын 2-9 ний өдрүүдэд болно.Тус хөтөлбөр хэрэгжсэн дөрвөн жилийн хугацаанд 3400 гаруй оюутан хөтөлбөрт хамрагдаад байна.

18 нас хүрсэн “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутан:
1. Иргэний үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
3. Оюутны үнэмлэх
4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
5. Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захиргаанаас “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдах зөвшөөрлийн хамт /
6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
7. Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл
8. Флюрын /Цээжний зураг авхуулсан байх/
9. Биохимийн шинжилгээ хийлгэж хариуг авсан байх
10. Цусны шинжилгээний хариу зэрэг бичиг баримт бүрдүүлж дараахь байршлуулдад бүртгүүлнэ.
Бүртгэл явагдах газрууд
-Баянгол дүүрэг- Дүүргийн хүүхэд хөгжлийн төв
-Баянзүрх дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын хурлын танхим
-Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байранд
-Сүхбаатар дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын нэг үйлчилгээний байранд
-Хан-Уул дүүрэг- Дүүргийн соёлын ордонд
-Чингэлтэй дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байранд

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …