2018 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүмүүсийг өнөөдрөөс эхлэн 7-ныг хүртэл бүртгэнэ. Бүртгүүлэх хүмүүс дараах шаардлагыг хангасан байна.
- Монгол Улсын иргэн байх
- 18-39 настай
- Хорих ял эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх
- БНСУ-аас албадан гаргагдаж байсан, тус улсыг орхин явах захирамж гаргуулаагүй байх
- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
- Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцэж болох ч хоёр дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасагдахыг анхаарна уу/
- Мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д таваас дээш жил ажиллаагүй байх шалгуур тавьж байна.
- БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд харьяа аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандах боломжтой.
БНСУ-д ажилчин илгээх ганц байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг тус газраас сэрэмжлүүллээ.