Улаанбаатар Төмөр замын дарга Д.Жигжиднямаатай холбоотой асуудлаар хуулийнхан шалгалт хийгээд эхэлсэн. Тухайлбал, түүний ажлын өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн тухай мэдээлэл байна. Энэ АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Төмөр замын асуудал 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хөндөгдсөн. Цагдаагийн Ерөнхий Газрын дэргэдэх эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Д.Жигжиднямаагийн өрөөнд нэгжлэг явагдсан гэсэн баттай эх сурвалжийн мэдээлэл байна.
Д.Жигжиднямааг яллагдагчаар татах тогтоол үйлдэгдээд АТГ-аас нийслэлийн прокурорт хүргэгдсэн гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна. УБТЗ дээр байгаа ноцтой хэрэг бол тухайн газраас гарсан мөнгөн гүйлгээ нь офшор дансанд орсон байгаа. Засварын машин, 977 вагоны асуудал гэх мэтээр Д.Жигжиднямаа нь төрийн өмчит компанийн мөнгийг хууль бусаар ашигласан, албан ёсны хянагдах ёстой гарын үсэггүйгээр эдгээр асуудлууд шийдэгдсэн зэрэгт холбогдож байгаа” гэсэн тайлбарыг өглөө.