“Бүргэдийн баяр”-т 88 настай Б.Байтейн бүргэд түрүүллээ

Энэ сарын 04-05-ны өдрүүдэд нийслэлд 11 дэх удаагаа зохиогдсон “Хаврын бүргэдийн баяр”-т Баян-Өлгий аймгаас ирсэн шилдэг 20 бүргэдчин оролцсон бөгөөд насны хувьд 14 настайгаас 88 настай азай буурал байлаа. Энэ дунд Монгол Улсын нэр хүндийг олон улсад гаргаж буй сурагч, бүргэдчин Н.Айшолпан оролцсон нь баярыг чимж байв.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид анч нөхрийн барьсан ангийн арьсаар урласан үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан олны нүдийг хужирлалаа. Тэмцээний тэргүүн байранд 75 жил бүргэд гаршуулан сургаж буй Улаанxус сумын бүргэдчин 88 настай Б.Байтей, дэд байранд Сагсай сумын бүргэдчин Х.Орал, гуравдугаар байранд С.Башаxан, тусгай байранд Х.Елик нар шалгарав. Хамгийн сайxан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой бүргэдчингээр Б.Хайзым тодорлоо.

Тус арга хэмжээг сонирхохоор дотоод гадаадын олон жуулчид, гадаад улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл, нийслэлийн иргэд гэр бүл, байгууллага хамт олноороо хүрэлцэн ирсэн байлаа. Хүйтний улиралд Бүргэдийн баяраас гадна өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …