Завханд боом өвчнөөр дөрвөн хүн өвчилжээ

боом_өвчнөөр_хүн_нас_барлаа-zindaa.mnЗоонозын хэлбэрийн  боом өвчнөөр Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багт дөрвөн хүн  өвчилсөн байна. Тэдэнд боом өвчний шинж тэмдэг илэрч эхлэхэд тус аймгийн нэгдсэн эмнэлэгийнхэн нягталж үзээд боом мөн болохыг тогтоожээ. Өвдсөн иргэд одоо аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 Өмнө нь тус аймгийн Тэлмэн сумын Нуур багт нутагладаг хоёр айлын хоёр үхэр боомоор өвчилсөн байсныг аравхан хоногийн өмнө илрүүлээд байсан билээ. Энэхүү үүссэн нөхцөл байдлаас болж тус сумын Засаг дарга захирамж гарган 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм байна. Улмаар голомтын бүсэд нутаглах зургаан өрх айлын 19 хүн, 3000 малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахаар болжээ.

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн салбар зөвлөл хуралдлаа

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн салбар зөвлөл 2026 оны анхны хуралдаанаа хийлээ. Хурлаар  салбар …