С. Зоригийн хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Б.Содномдаржаагийн шоронгоос бичсэн  захидал

С.Зоригийг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял тулгагдаад байгаа Б.Содномдаржаагийн гяндангаас ар гэрийнхэндээ бичсэн захидлыг товчлон нийтэлж байна

2018 оны 2 сарын 5

Сайн байцгаана уу.

Хамгаас хайртай аав ээж хоёртоо болон ханийнхаа аав ээж хоёрт, хань ижил хайрт хүүхдүүддээ, хайрт ач хүүдээ, зулай зулайгаа гишгэж төрсөн зуун жилдээ хэзээ ч салахгүй дөрвөн хөөрхөн дүүдээ болон хань ижил, үр хүүхэд болон хоёр эгчдээ болон, хань ижил үр хүүхэд, ханагар сайхан таван ахдаа, хань ижил үр хүүхдэд нь ханийнхаа дөрвөн дүү, эгч болон хань ижил үр хүүхэд, ах дүү, анд найзууд ард түмэндээ бүгдээрэнд нь эрүүл саруул сайн сайхныг хүсэн ерөөж шинэ оны баярын мэндийг төрсөн нутаг Төв аймгийн Баянчандманын зүүн урдхан талд байгаа Тайширын ам тахир Соёот, 405-р ангиас болхи миний бие Б.Содномдаржаагаас мэнд хүргэж байна. За ингээд бүгдээрээ тарган сайхан өвөлжиж байна уу? Та бүгдийн минь биесүүд бүгд сайн биз дээ? Миний бие сайн байна. Та бүгдийгээ маш их санаж, өдөр шөнөгүй бодон зүүдэлж, цаг ямагт та бүгддээ сэтгэлийнхээ дээжийг өргөж явдаг юм аа. Сая 1-р сарын 22-нд хайрт ээж, Давааскаа, Эрка,Үйлсээ,Баатар хань, хүү Даваахүү, Мягмархүү, Эрдэнэхүү, Ариунзул, Халиунаа, Даваагэрэл гадаа бас орж чадаагүй Цэеэ дүүдээ намайгаа гээд зорьж ирсэнд маш их баярладаг. За ингээд тэр ээж дүү нартайгаа эргэлтийн 3 цагийг хамт өнгөрөөж, энд тэндэхийн сонин хачин зүйлийг яриулж, маш сайхан болоод, та хэдийн маань явах цаг болон богинохон хугацаанд хүнд ямар их сайхан байдаг гэж санана. Та хэдийн маань сайхан энерги надад, миний биед шингэдэг. Тэр шингэсэн энерги миний биед байнга шингэнэ. Тийм л сайхан байдаг. Одоо хүртэл та хэдийн маань ярьж байсан, инээж байсан, бүх сайхан үйл хөдөлгөөн чинь надаас гарахгүй.

Хоёр аавдаа хэлэхэд би монголын шүүх хуулийн байгууллагад итгэх итгэл 2016 оны 12-р сарын 27-ны өдөр хүртэл маш их итгэж байсан. Би тэр өдөр шууд гарна гэсэн маш их итгэлтэй байсан. Тэгтэл хүнийг ондоо зүйл ангиар ахин хохироолоо. Энэ ажиллагаа хуулийн дагуу явуулаагүй, дөрвөн байцаагчийн буруу ажиллагааг дэмжиж, тэр ажиллагааг ноцтой дэмжиж туслалцаа үзүүлсэн хоёр прокурорын үгэнд манай монголын шүүхийн бүрэлдэхүүн итгэж, гэмгүй хүнийг ахиад л хохироох талдаа оруулсан. Манай өмгөөлөгч тухайн үед надтай хамтарч ажиллан үнэн шударгаар ярьсан бол би өөрөө хэлж ярих юмаа ямар ч шүүх хуулийн өмнө ярих байсан. Та хэдийгээ 2017 оны 7-р сарын 20-ны өдөр ирэхэд би, намайг эрүүгийн хуулийн 91,21 91,24 гэсэн зүйл ангиар яллаж байна гэж хэлж байсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …