“Жаст групп”-ийн Ш.Батхүүг баривчилжээ

Эрдэнэт үйлдвэрийг гадны банкны барьцаанд тавьсан асуудлаар “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг шалгаж байсан бол өчигдөр 20 цагийн орчимд цагдан хорих 461-р ангид саатуулжээ.

Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан түүний зээлийн асуудал “Эрдэнэт”-ийг 51 сая ам.долларын өрөнд оруулсан.”Стандарт” банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан эсэх, авсан зээлээ юунд зарцуулсан талаар АТГ-аас шалгаж байсан бөгөөд цагдан хорих шаардлагатай гэж үзжээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …