Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн 2016, 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудасны http://www.judcouncil.mn/hashom.html хэсэгт байршууллаа.

Шүүгчид хөрөнгөжсөн гэх хардлага үндэслэлтэй эсэхийг иргэд өөрсдөө шалгах боломжтой боллоо.

Шүүхийн ил тод, нээлттэй байдал нь шүүгчийн хараат бус байдлын баталгаа юм.

Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …