Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20-р зүйлд хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхийг заасан байдаг. Хуульд заасан үндэслэлийн дагу НИТХ-ын чөлөөт цагт хурлын тэргүүлэгчид хуралдаж нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг. Энэ утгаараа тэргүүлэгчдийн үүрэг хариуцлага энгийн төлөөлөгчөөс өндөр юм. 2017 оны 11 сарын 15-ны өдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж НИТХ-ын есөн тэргүүлэгчийг сонгон батламжилсан. НИТХ-ын тэргүүлэгчээр С.Амарсайхан Б.Цолмон, Н.Байгальмаа, Н.Батсүмбэрэл, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, С.Мөнхчулуун, П.Баярхүү, С.Эрдэнэтуул нарыг сонгосон. Шинээр сонгогдсон тэргүүлэгчид 2017 оны 11 арын 20-ны өдөр анхны хуралдаанаа эхлэснээс хойш өнгөрсөн хугацаанд нийт 12 удаа амжилттай хуралдаж, 2 удаа ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хойшилжээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийн 2.3-т “НИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхи нь хүрэлцэн ирснээр ирц хүчин төгөлдөр болно гэсэн бол мөн дэгийн 2.6 -д Хурлын тэргүүлэгч хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хуралдаанд ирээгүй тохиолдолд тасласанд тооцно. Тэргүүлэгч тухайн хуралд оролцох боломжгүй бол Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын аль нэгэнд мэдэгдэнэ” гэж заасан байна. Гэтэл Ажлын албанаас урьдчилан мэдэгдэхэд хуралдаанд очно гэдгээ илэрхийлсэн Тэргүүлэгчид тодорхойгүй шалтгаанаар хурал тасалж байгаа нь нэг талаас тэргүүлэгчдийн хувьд хурлын дэгээ зөрчиж байгаа хэрэг бол, нөгөө талаас иргэдээ төлөөлж сонгогдон, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оролцон тэргүүлэгчээр ажиллана гэж амласан атлаа үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байгаа нь үйлдэл гэж харж болох юм. Тэгвэл энэ удаагийн тэргүүлэгчдийн хурлыг тасалсан төлөөлөгчид хэн байв, тэд ямар шалтгаанаар тэргүүлэгчдийн хурлаа таслах болов, тэдэнд тэргүүлэгчдийн хуралд сууж, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудыг шийдвэрлэхээс чухал өөр ямар ажил хэрэг тохиолдов гэдгийг нэр бүхий тэргүүлэгчдээс асуух шаардлагатай болж байна. НИТХ-ын дарга С.Амарсайхан Хурлын ирцтэй холбоотой сэтгүүлчийн асуусан асуултанд хариулахдаа: “Хурлын үйл ажиллагааны идэвхтэй байдлыг хангах, төлөөлөгчдийн ирц оролцоог нэмэгдүүлэх тухай намайг ажил авснаас хойш биш, надаас өмнө ч гэсэн яригдаж байсан асуудал. Цаашдаа бид НИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаа ирц сууж байгаа, ажилдаа хариуцлагатай хандаж байгаа байдалтай нь уялдуулан төлөөлөгчдийн урамшууллыг улирал улирлаар нь хуваан олгодог тогтолцоо руу шилжиж байгаа гэж ойлгож болно” байна. Ямартай иргэдийн итгэлийг хүлээж, тэднийг төлөөлж ажиллана гэж үүрэг амлалт авч сонгогдчихоод, төлөөлөгчийн үндсэн ажлаа цалгардуулж байгаа Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч нартай хурлын дарга С.Амарсайхан эвлэрэхгүй гэдгээ ийнхүү илэрхийллээ.
Эх сурвалж:chuhal.mn