Бэлхээс Сэлхийн замд шар усны үер буусан тул нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ

Хаврын улирал эхэлж агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөлдсөн  цас хайлан зарим газарт шар усны үер болох эрсдэлтэй байна.

Тухайлбал Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг Бэлхээс Сэлх явах замд шар усны үер болж үүний улмаас замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн алба, Онцгой байдлын алба болон бусад холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийтийн тээврийн хэрэгсэл зорчихыг хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна.
Иймд энэ чиглэлд зорчиж буй иргэдийг анхаарал болгоожтой замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …