“Эв санааны нэгдэл” төв ҮЭ-ийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар санал солилцов

Европын холбоо, ОУХБ-ын дэмжлэгтэйгээр АНУ-ын ҮЭ-ийн холбооны дэргэдэх “Эв санааны нэгдэл” төвийн Хуулийн бодлогын газрын дарга Жефри Скот Вокт МҮЭ-ийн холбооны урилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар ойрын өдрүүдэд зөвлөгөө өгч байгаа билээ. Энэ хүрээнд өчигдөр буюу /2018.3.21/-нд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсаны дараа МҮЭ-ийн холбооноос явуулах ажлыг төлөвлөх, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар санал солилцох дугуй ширээний уулзалтыг Альфа зочид буудалд зохион байгуулав. 

Уулзалтад Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд МҮЭ-ийн холбооны байр суурь саналыг тусгуулах, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд МҮЭ-ийн холбооноос авах арга хэмжээний саналыг Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд танилцуулах ажлын хэсгийнхэн, аймгийн ҮЭ-ийн холбоодын дарга, ажлын албаны холбогдох газрын 15 хүн оролцлоо.
Энэ үеэр “Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсаны дараа МҮЭ-ээс явуулах ажлын төлөвлөгөө” сэвдээр МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр хяналт хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг илтгэл тавьж, аймаг нийслэлийн ҮЭ-ийн холбоодын дарга нар өөрсдийн салбарт тулгамдаж буй хөдөлмөрийн харилцааны асуудлаар зөвлөгч Жэфри Скот Воктоос тодруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлтэй холбогдох сэдвээр санал солилцсон юм.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …