Д.Мөнхтөрд ШӨХТГ-ын дээд шагнал “Дурсгалын гэрчилгээ” гардууллаа

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 13 жилийн ойгоо тохиолдуулан байгууллагын дээд шагнал болох Дурсгалын гэрчилгээг тус газрын даргаа ажиллаж байсан Д.Мөнхтөрд гардууллаа. Мөн А/90 тоот тушаалаар “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичжээ.

Монгол Улсын зах зээлд өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлж, хэрэглэгчийн эрхийг хангах, хууль эрх зүйн орчныг сайжруулах үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсан хүмүүст энэхүү гэрчилгээг гардуулдаг уламжлалтай. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэхүү гэрчилгээг гардаж байсан юм. Тэгвэл гэрчилгээний дараагийн эзэн ШӨХТГ-ын дарга асан Д.Мөнхтөр болж байна. Мөн цөөн хүний нэр бичигдсэн “Хүндэт дэвтэр”-т нэрээ мөнхөллөө.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …