Усны тоолуур суурилуулаагүй бол ус ашиглах гэрээ хийхгүй

Усны тухай хуулийн 10.1.3, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан “Ус ашиглалт хэрэглээг тоолууржуулах журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах үүднээс ус авах шугам хоолойдоо стандартын шаардлага хангасан цэвэр усны тоолуур тавьж ажиллахыг анхааруулж байна.

2018 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн усны тоолуур суурилуулаагүй ус ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулахгүй болохыг мэдэгдье гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …