Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн барьсан Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор 2018 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл бүх аймаг, суманд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов. Мөн шүлхий өвчний голомттой болон өвчин илэрсэн аймаг, сумдад малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон байна.
Шүлхий өвчин тараасан, хорио цээрийн дэглэм зөрчсөн, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцохыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.