Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Улиастайн гүүр хүртэл дугуйн замтай болжээ

“Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6 км авто зам” /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэл/ барилгын ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн тийш Улиастайн гүүр хүртэл дугуйн замтай болжээ. Зам барилгын ажил Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа аж.

14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогч иргэн та Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу дугуйн тоормос, жолоо, хонх зэрэг нь бүрэн ажиллагаатай, харанхуй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай дугуйгаар, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …