НИТХ-ын ээлжит бус III хуралдааныг 2018 оны 03 сарын 30-ны өдрийн 10.00 цагаас хуралдуулах НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарчээ.
Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх /100 айл орчим/ барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга, Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулга хэлэлцүүлэг болон НИТХ-ын хороодын бүтцийг өөрчлөх, Хурлын дэгт өөрчлөлт оруулах тухай гэх зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэхээр тогтжээ.
НИТХ-ын хуралдаанаар Нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа агаар хөрсний бохирдол, замын түгжрэлийг үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг 100 айл орчимын ил задгай барилгын материалын худалдааг цэгцлэх, Нийслэл хотод ажлын байрыг бий болгож, хотын төвлөрөлийг сааруулах, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх Улаанбаатар чөлөөт бүс байгуулах зэрэг иргэдийн хүсэн хүлээсэн, нийгэм эдийн засгийн томоохон ач холбогдолтой асуудлыг хэлэлцэх учраас Нийслэлийн иргэдийг төлөөлж сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид энэ удаагийн хуралд идэвхи санаачлагатай оролцохоо илэрхийлсэн байна.
НИТХ-ын ХМОНХТ