Налайхчууд гамшгийн үеийн зарлан мэдээлэх дуут дохиогоор цугларлаа

Аливаа гамшиг бэрхшээл хэлж ирдэггүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшигт байнгын бэлэн байх, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах мэдлэг, мэдээлэл өгөх үүднээс Засгийн газрын тогтоолоор жил бүр зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулдаг. Эхний дохиогоор “суу, нуугд, хүлээ” зарчмаар хатуу зүйл, ширээний дор нуугдах бол 2 дахь дохиогоор “гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй” зарчмыг баримтлан баруун гараа барьж барилга, байгууламжаас гарна.

Налайх дүүргийн хувьд Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд, олон нийт, 60 гаруй байгууллагын ажилтан, албан хаагчид түр цугларах 7 цэгт шилжин байршиж дадлага сургуульд идэвхтэй оролцлоо.

Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтэс, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, холбогдох мэргэжлийн ангиуд хамтран Налайх дүүрэгт байрлах Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд гал түймрийг унтраах, аврах ажиллагааны хамтарсан тактикийн сургуулийг зохион байгууллаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …