Сүхбаатар аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөллөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг ажлаас нь чөлөөллөө.Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь МАН, АН-ын тэнцүү гишүүнтэй тул талцан хуваагдаж, ажил урагшлахгүй байгааг аймгийн иргэд шүүмжилж, Ерөнхий сайдад удаа дараа хандаж байсан билээ.

Тухайлбал Сүхбаатар аймгийн төсөв ИТХ-ын шалтгаанаас болж хоёр жил батлагдахгүй хойшилсон байна. З.Энхтөр нь 2016 оноос хойш Засаг даргаар ажиллажээ.

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …