АТГ-аас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг баривчилжээ

Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтод холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж АТГ-аас мэдээлсэн. Тэгвэл өчигдөр Авлигатай тэмцэх газраас Ц. Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан  Б.Ариунсан  нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар, Эрдэнэс Монгол” -ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбоотой хэргээр сэжигтнээр татаж баривчилжээ. Тус асуудлаар АТГ-аас дэлгэрэнгүй мэдээллийг өгөх аж.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …