Байнгын хороодын хуралдаантай

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороод 09.00 цагт хуралдана. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүд, түүнийг дагалдах хуулийн төслүүдийг тус тусын байнгын хороо хэлэлцэх юм.

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр 21.20 цагт дуусгавар болсон бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, дэмжсэн юм. Ингээд дээрхи хоёр хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлсэн юм.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …