Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга
Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл,
Монгол Улсын Шинжлэх Ухаан Боловсролын Яам -нд хандсан хүсэлтийг сошиалаар дамжуулан хүргэх нь:
Үүнийг Монгол Улсын Иргэн бүр нягтлан уншиж, тунгаан дээрхи хүмүүст хүртэл нь хуваалцана уу /share хийх/.
Харийн эдийн засгийн далд бүлэглэлүүдийн гар хөл болж хялбар аргаар амьдрахыг хүсэгчид гадныхны хөрөнгөөр Монголын газар нутагт том, том барилга байшин барьж, түүнийгээ “сүм” хэмээн нэрийдэж ард олон, Монголын мянга мянган бяцхан иргэдийг ахуй амьдралын дорой буурайгаар нь дөрөөлж урхидан бурхан эзэн гэж хийрхүүлэн, там, диваажин ярьж, айлгаж орилолдуулан, уйлуулж тархидсаар удлаа.
Эдгээр сүмийн төлөөлөгчид өөрсдийн эрхийг Монгол Улсын Үндсэн Хуулийн заалтуудыг сануулан “БИД ЭРХЭЭ ХАМГААЛНА” хэмээн хашгирцгаана. Харин Монгол Улсын хууль, иргэний үүргээ хэрхэн биелүүлж байна вэ? Монголын язгуур эрх ашгийг хэрхэн хүндэтгэж байна вэ? Монгол Улсын газар нутаг дээр Монгол улсын иргэн хийгээд, гадаадын иргэд Монгол улсын хууль тогтоомжуудыг сахин мөрдөх үүрэгтэй.
Шашны байгуулгуудын үйл ажиллагаанд хамгийн ихээр хохирогсод нь Монголын ирээдүйн иргэд буюу бага, дунд насны бяцхан хүүхдүүд болоод байна. Учир нь тэд дэндүү гэнэн итгэмтгий байдаг. Энэ нь тархины өсөлт бойжилттой холбоотой юм. Шинжлэх ухаанд хүний тархины үйл ажиллагааны өсөлтийг судалсны дүнд “Хүн эхээс төрөхдөө тархи нь тархины аяганыхаа маш бага хэсгийг эзэлдэг ба 2-11 насанд тархины өсөлт хамгийн идэвхтэй явагдаж, 11-25 насанд ч тархи бойжих явц удаан боловч үргэлжилсээр байдаг бөгөөд дөнгөж 25 насандаа л тархи бүрэн ургаж нас биед хүрдэг” гэдгийг баталсан. Мөн 14-18 насанд бэлгийн бойжилтын үед тархины үйл ажиллагаа тогтворгүй болж, үүнээс үүдэн энэ насныхан амархан гомдох, түргэн ууртай болох гэх мэт тогтворгүй зан характерууд ажиглагддаг. Өөрөөр хэлбэл буруу зүйлд амархан уруу татагддаг нас юм. Яг энэ байдлыг сүм хийдийнхэн ашиглаж байна.
Энд ганц жишээ хэлье. Шашныхан Монгол ирээдүйг ямар болгох зорилго тавьсныг харъя.
1. Нэгэн сүмийн цахим хуудсаар орж харлаа.
Алсын хараа: Монгол хүүхэд багачуудыг Христийн дагалдагч болгох.
Зорилго: “Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга, тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй” гэсэн Библи номноос иш татан Хүүхдүүдийг итгэлийн амьдралд төлөвшүүлэх гэжээ. (Есүс бурхандаа итгүүлнэ гэсэн үг юм) Энэ төлөвлөгөөгөөр хичнээн хүүхдийг шашинжуулсан бол ?
Монгол Улсын Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн
1.3.1 .Аливаа шашныг шүтэх буюу эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн хэрэг байна.
1..3.2.Иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.
3.7.7.Аливаа шашны байгууллага, лам санваартан өөрийн шашныг эс шүтэгчдэд үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхийг хориглоно гэж заасан байна.
Мөн: Монгол Улсын Боловсролын тухай хуулийн
5.1.2-д зааснаар Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана;
6.3.Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй гэж заажээ.
Тэгвэл эдгээр сүмүүдэд бага, дунд насны хүүхдүүд итгэл үнэмшлээрээ ирж, шавилан сууж, мөргөл үйлдээд байна уу гэвэл эргэлзээтэй. Тэднийг шашинжсан эцэг эх, шашны хэнээтнүүд элдэв аргаар сүм хийддээ авчирсан байх нь элбэг. Энэ бол тэдэнд сонголт хийх эрх олдоогүй гэсэн үг. Мөн өөр нэг татан авч ирэх арга бол Сүмийн номлолд оролцсон хүнд аяга хоол үнэгүй өгөх явдал юм. Түүнээс гадна хуучин хувцас, “хугацаа нь дууссан” витамин жилдээ нэг удаа тараах нь бий. Оюутан залуусыг бурханд итгэсэн байх, сүмийн үйл ажилгаанд оролцсон (иргэдийг сүм дээр авчирч бурханд итгүүлэх) тохиолдолд арай доогуур төлбөртэйгээр сүмийн байранд байрлах эрх өгдөг тухай мэдээллүүд байна.
Шинжлэх ухааны мэдлэг боловсролгүй, бага, дунд үеийг бэлтгэж, Монгол бахархалгүй болгох ажиллагаа явагдаж байна уу гэж хардах үндэслэл бий болоод байна.
Тэд тэнд хүүхдүүдийг дэлхий болон хүн төрөлхтний үүсэл, хувьсал, оршин буйг шинжлэх ухааны үүднээс бус харийн шашны номлолын үлгэр домгоор сургаж сэтгэн бодох чадваргүй үхмэл хүмүүсийг бий болгож байна. Мөн “Бид бурхны хургууд” гэх нэртэй дуу дуулуулж тамаас айлгах нэр дор тэмцэлгүй болгож, хонь шиг номхон, үхэх замд нь бэлтгэн диваажинг мөрөөдөн хоосон залбирагсад болгож байна.
Жишээ баримттай зүйл бичсэн дээр болов уу. Тиймээс нэг жишээ дурьдая:
Тэдний бүтээгдэхүүнүүд нь өнөөдөр их дээд сургуулийн бүр биологийн шинжлэх ухаан, анагаах ухааны боловсролтой нэгэн болсон боловч 14000 жилийн өмнө бурхан ирээд эрэгтэй хүнийг бүтээгээд хавиргын авч эмэгтэй хүн бүтээсэн хэмээх бага насандаа цээжилсэн үлгэртээ итгэсээр л явна. Мөн Монголын эртний овог аймгууд Эзэн Чингисийг ХЭРЭЭСТ хэмээх шашин шүтдэг байсан мэтээр цээжлүүлж Монголын эрт эдүгэгийн түүхийг элдвээр гуйвуулан харлуулж байна.
Энэ мэт сүм хийдүүд бидний ирээдүйн иргэдийг үндэсний бахархалгүй, эрдэм мэдлэггүй болгосноороо Монголын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд онц ноцтой харшилж байна. Сүм хийдүүдийн өөр нэгэн хууль зөрчиж буй явдал бол харийн шашны ёслол нь Монголын уламжлалт ёс заншил, хэм хэмжээ, өв уламжлалыг илтээр гутаан доромжлон уул усанд элдвийн хэрээс шон хатгах, ус голд нүгэл бузраа угааж ариулах, харанхуйд ухсан нүхэнд хэвтэх, бурханд итгэснээрээ чи бурхны хүүхэд болсон, бурхны үг л үнэн хэмээн эцэг эхээ үл хүндэтгэх, тэднээс холдуулж хөндийрүүлэх үйл ажиллагаа явагдаж байна гэж харагдав.
Энэ нь: Монгол Улсын Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3.7.5 -д заасан Сүм хийд нь тухайн шашны уламжлалт ёс дэгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд Монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно. гэснийг зөрчив.
Тэд Монгол Улсын Төр шашны харилцааны хуулийн 1.3.4- д заасан Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг гагцхүү бусад иргэний мөнхүү эрх чөлөө, эрүүл мэнд, ёс суртахуун болон үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг тогтоон зохицуулж байгаа Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээр зохицуулан хэрэгжүүлнэ гэсэн хуулийн заалтыг умартсан хэрэг юм.
Иймд
3.7.1. Шашин-номын үйлсийг эрхлэн гүйцэтгэгч лам санваартан нар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу иргэний эрхээ эдэлж, үүрэг хүлээнэ.
4.13.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.гэсэн заалтуудыг баримтлан хууль хүчний байгууллагууд анхааралдаа авах Хууль зөрчиж буй сүм хийдүүдэд шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл,
Монгол Улсын Шинжлэх Ухаан Боловсролын Яам
“Монгол улсын Боловсролын хууль” -ийг баримтлан Монгол Улсын Иргэд 22 нас хүртлээ зөвхөн шинжлэх ухааны боловсрол заавал эзэмших хэрэгтэй. Иймд сүм хийдүүдэд бага, дунд насныхныг хамруулахыг хориглохыг шаардаж байна.
Бидний үр хүүхэд
Монголын ирээдүй !!!!
Монголын ирээдүй Харийн далд бодлогын золиос болох ёсгүй.
Нийтлэлийг бичсэн: Модун Хүннү / Халиучин Амгалан /
Нийтлэлд дурдагдсан зарим зургийг ашиглахаас татгалзав. Дэлгэрэнгүй мэдээллийг Модун Хүннү фейсбүүк хуудсаар орж авах боломжтой бөгөөд санал хүсэлтээ нийтлэлчид илгээж болно.