Ирэх Даваа гаригаас эхлэн гадаад паспортаа төвийн 6 дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүй захиалж, захиалсан газраасаа авах боломжтой.
Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэх зургаан дүүрэг:
Сонгинохайрхан
Баянгол
Баянзүрх
Хан-Уул
Чингэлтэй
Сүхбаатар
Харин Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй юм.