Үүнд хөлөө 30 минут дүрээд, биеийнхээ хорыг гадагшлуулаарай

Хүний биед аюул тарьдаг олон төрлийн хорт бодис байдаг бөгөөд үүнийг гадагшлуулж, бие организмаа цэвэрлэж байхгүй бол эрүүл мэндийг муутгадаг. Тэгвэл ердөө 30 минутын дотор биеийн бүх хорт бодисыг гадагшлуулж, эд эрхтнүүдийг цэвэрлэх шалгарсан аргуудыг дуулгахаар бэлтгэлээ.

Ионжуулсан халаагуурт хөлөө дүрэх

Ингэснээр таны бие дэх элдэв төрлийн хорт бодисууд гадагшилж, бие организм тань цэвэрлэгдэх ач тустай ажээ. Ионжуулсан халаагууранд халуун ус хийж, дээрээс нь багахан хэмжээний давс асгаарай. Тодорхой хугацааны дараа ус бүлээсмэгц хөлөө дүрж, ойролцоогоор 15-30 минут байлгана. Үр дүнд нь ус хар өнгөтэй болсон байвал таны бие дэх хорт бодис гадагшилсан байна гэж ойлгож болох ажээ.

Бусад аргууд

Дээр дурдсан ионжуулсан халаагуурт хөлөө дүрэхээс гадна хэд хэдэн үр дүнтэй аргуудыг ашиглаж бие дэх хорт бодисоо гадагшлуулах боломжтой байдаг байна. Үүнд:

1. Давстай ваннд орох

Хэрэг болох зүйлс:

Англи давс – 1 аяга /Хэдэн зуун жилийн турш өөрийн анагаах увдисаараа гайхагдаад байгаа, байгалийн сульфат натригаар баялаг давсыг хэлдэг/
Далайн давс – 1 аяга
Хүнсний сода – 2 аяга
Оливын тос – 30 гр

Заавар:

Ванндаа халуун ус гоожуулж, дээрээс нь хэрэг болох зүйлсээ бүгдийг нь хийж, 30 минут байлгана. Үүнийхээ дараа ванндаа орж, ойролцоогоор 30-45 минут хэртэй хэвтэнэ.

2. Шавар

Хэрэг болох зүйлс:

Шавар – 1/2 аяга
Англи давс – 1/2
Оливын тос – 30 гр

Заавар:

Ванндаа халуун ус гоожуулж, дээр нь англи давс болон оливын тосоо хийнэ.
5 минутын дараа шавраа дээрээс нь хийгээрэй.
Үүнийхээ дараа хөлөө дүрж, 20 минут байлгана.

3. Наалт

Өвчин авах наалтыг гэрийнхээ ойролцоох эмийн сангаас авч, орой унтахынхаа өмнө хөлийнхөө уланд наагаад хонуулаарай. Маргааш өглөө сэрэх үедээ наалтаа авах бөгөөд харлаж, өнгө нь өөрчлөгдсөн байвал таны бие дэх хорт бодисууд гадагшилсан гэж үзэж болно.

4. Цагаан гаа

Хэрэг болох зүйлс:

Устөрөгч – 2 аяга
Хатаасан цагаан гаа – 1 хоолны халбага

Заавар:

Ваннаа халуун усаар дүүргэнэ.
Дээрээс нь хатаасан цагаан гаа болон устөрөгчөө хийнэ.
Эцэст нь ванндаа орж, 30 минут хэвтэнэ.


Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …