Зөгийн бал импортлогч компаниудын үйл ажиллагааг түр зогсоожээ

downloadНМХГ-аас дотоодын зах зээл дээр худалдаалж бай­гаа зөгийн балны чанар, аюулгүй байдалд шалгалт хийжээ. Шалгалтад зөгийн бал импортлогч “Тэнгэр”, “Грийн сити”, “Газар шим”, “Дөрвөн өлзий” зэрэг цөөн­гүй компаниуд хамрагд­сан байна.

Шалгалтаар дээрх ком­па­ниудын нийлүүлж буй зөгийн баланд бүтээг­дэхүү­ний тэжээллэг чанар, орц, найрлага, хэрэглэх заавар, хэмжээ, тоо ширхэг, цув­ралын дугаар, хадгалалт, хориглох заалтыг тусгаагүй зөрчлүүд илэрчээ. Тиймээс дээрх дөрвөн компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …