Дархан аварга Ж.Мөнхбат таалал төгслөө

 

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга, Олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 77 насандаа өвчний улмаас таалал төгслөө.

 Тэрээр 1941 оны зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд мэндэлжээ. Ж.Мөнхбат нь Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ийн анхны медалийг эх орондоо авчирсан юм.

Тэрээр 1964 онд Токиогийн олимпоос Монголын анхны шагналт байр, 1968 онд Мехикогийн олимпоос Монголын анхны мөнгөн медаль, 1967 оны чөлөөт бөхийн ДАШТ-ээс монголын анхны хүрэл медаль тус тус хүртэж байсан. Үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн билээ.

Дархан аварга Ж.Мөнхбатын ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …