Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2018./04.10/-ны орой Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчласан юм.
Харин өчигдөр Нийслэлийн Прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлээд байна. Шүүхийн шийдвэр гарахаар сэжигтнээр татсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хэд хоног хорих эсэх нь тодорхой болно гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болохоор болжээ.
Г. Нараа