Н. Мэргэн: 170 орчим хуурамч баримт үйлдсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон

“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү Стандарт банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа болгож  хуурамч гарын үсэг үйлдэж, хийсэн гэдгээ мэдэгдсэн.

Тус хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг хорьж, шалгаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр  Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт болох баримт бичгийг Авлигатай тэмцэх газарт  хүргүүллээ.

Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн“Эрдэнэт” үйлдвэрээс нотлох баримт шаардахад гаргаж өгөөгүй байгаа. Удаа дараа шаардсан ч өгөөгүй. Шүүх хурал болон Давж заалдах хуралд оролцооч ээ гэж хангалттай мэдэгдсэн байна. Өмгөөлөгчөөр нь дамжуулж мэдэгдээд байхад оролцоогүй. Энэ тухай шүүхийг үл хүндэтгэсэн байна гэж бичсэн байгаа. Нотлох баримтаа гаргаж өг гэхэд татгалзсан. Өөрсдөд нь ашигтай шийдвэр гаргах гэхээр тэдгээрийг өгөөгүй байгаа нь өөрсдийнх нь буруутай үйлдэл байж болох юм байна гэж үзсэн. Нийтдээ 12 төрлийн албан бичгийг 170 орчим хуурамч баримт үйлдсэн нь 30 гаруй жил шинжээч хийсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.Тийм учраас хэргийг үнэн зөвөөр шийдэхэд өөрсдийн талаас хийж болох бүх юмыг өглөө. АТГ яаж ашиглах нь өөрсдийнх нь асуудал. Бид баримтуудыг бүгдийг гаргаж өглөө” гэв.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …