Шүүх рүү хийсэн дайралтад шүүгч Ц.Оч өртөв үү?

Өнгөрсөн баасан га­ригт “Иргэдийн шу­дарга шүүх” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлаж, шүүхийн шийд­вэ­рээр битүүмж­лэгд­сэн автомашиныг Нийс­лэлийн шүүхийн шүүгч унаад явж байна гэсэн мэдэгдлийг хийсэн. Улмаар хохирогч гэх иргэн Г.Баасандагва ий­мэр­хүү утгатай ярилц­лагыг хэвлэлд өгчээ.

Иймээс бид энэ асууд­лын мөрөөр явж сур­вал­жиллаа. Ямар нэгэн асуудалд хэн нэгнийг хол­бож хардаж болно. Гэхдээ хүнийг гүтгэж үл болно. Тиймээс энэ “хэрэг”-ийн үнэн эсэхийг сурвалжлан хөөсөн юм. Ингэж явсаар нэлээд баримт, нотолгоог олж авлаа.Мөн шүүгчийн унаж явсан гэх машины эзэн Д.Төгөлдөрийг олж уулзав. Д.Төгөлдөр бол “Иргэдийн шударга шүүх” ТББ болон иргэн Г.Баасандагвын яриад байгаа автомашиныг унаж явсан шүүгчийн хүр­гэн ах юм байна. Түү­ний ярьсныг товчлон хүргэе.
Тэрээр “…Би геологич мэр­гэжилтэй, хөдөө ажил­ладаг. Ихэвчлэн хөдөө ажилладаг боло­хоор хөдөө гадаа унах, туулах чадвар сайтай машин сонирхож 2014 оны аравдугаар сард Да хүрээ зах, ганц нэг машин зарна гэсэн хүмүүс­тэй уулзах явцад “Энхжин инвест” ББСБ-ын захирал Гэрэлт-Од гэх залуутай уулзахад тэр ББСБ-ын нэр дээр байгаа “Прадо-120” маркийн машин зарна гэсэн” гэж яриагаа эхэлсэн юм.
Тэрээр 2014 оны арав­дугаар сарын 30-ны өдөр худалдах, худал­дан авах гэрээ хийж “Энх­жин Инвест” ХХК-иас 87-66УНМ ду­гаар­тай “Прадо-120” авто­машиныг 25 сая төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь компанид нь тушаасан юм байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …